Булган аймгийн Бүрэгхангай суманд боом өвчин гарч хөл хорио тогтоожээ.  Боомоор нэг мал өвчилсөн бөгөөд устгалд оруулсан байна.  Улмаар  ОБЕГ, МХЕГ өвчний голомтод бүсэд өвчлөл нэмэхгүй байхад анхаарч ажиллаж байна.  

Боом өвчинтэй зэрэгцэн Налайх дүүрэгт  цөөнгүй гахай үхсэн мэдээ байна.  Тэдгээр гахай мялзан өвчин  туссан байз болзошгүй гэнэ. Тиймээс  мал эмнэлэгийн газарт дээж авч, шинжилгээнд өгөөд байна.  

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа