Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Хотын захиргаа, нийслэлийн Тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 25 автобусны компани, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч хэрэгжүүлж буй цагийн хуваарийн дагуу богино эргэлтийн нийтийн тээврийн хэрэгслээр хэдэн ч удаа сэлгэлт хийн үйлчлүүлэх боломжтой нийтийн тээврийн шинэ үйлчилгээ өнөөдөр эхэллээ. Иргэд 500 төгрөгийн нэг тасалбараар аль ч нийтийн тээврийн хэрэгслийг сонгож үйлчлүүлэх боломжтой бөгөөд 2-7 минутын зайтай автобусууд чиглэлийн давхцалгүйгээр иргэдэд үйлчилж байна. Өдөрт нэг удаа худалдаж авсан 500 төгрөгийн  тасалбараар төмөр замын RAILBUS-аар ч үйлчлүүлэх боломжтой юм. Төмөр замын RAILBUS-ын буудлыг зургаар танилцуулъя гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.