Өчигдөр буюу 5-р сарын 2-нд Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн эвлэл хамтран Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан "Хэлэх эрхээ хамгаалья" уриатай ёслол хүндэтгэлийн арга хэмжээгээ зохион байгууллаа.
Энэ өдөр олон шинэ Ган үзэгтэнгүүд, салбарын тэргүүний ажилтан, болон хэвлэл мэдээллийн 100 жилийн ойн медальтангууд төрлөө.
Ёслолд олон хүндтэй зочид уригдсаны нэг нь Монгол улсын анхны Ерөнхийлөгч П. Очирбат байлаа. Монголын сайтын холбооноос цахим сэтгүүлчдийн дээд шагнал болох "гурван дабль W" хэмээх хүндэт медалийн анхны эзнээр Монголын хамгийн анхны Ерөнхийлөгчийг тодрууллаа. Түүнийг цахим сэтгүүлзүйд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн ийнхүү шагнажээ.


 Ган үзэгтэн сэтгүүлчид ийнхүү нэгэн өдөр хэлэх эрхээ эдлэн нэг өдрийг угтлаа.