Өвөрхангай аймгийн харъяат Ө.Ваанчиг нь тус аймгийн Гучин –Ус сумын нутаг “Дэртийн товгор” гэх газар 2013 оны  10-р сарын 13-ны өдөр архидан согтуурсан үедээ иргэн Р.Өнөржаргалыг зодож 3-13 дугаар хавирга, өвчүүний хугарал, элэгний язрал болон биеийн хэсэгт олон тооны шарх гэмтэл учруулж онц харгис хэрцгий аргаар  амь насыг нь санаатай хохироосон гэмт хэрэгт тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 91.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Сум дундын 17-р шүүхээс 2014 оны 08-р сарын 07-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд Ө.Ваанчигийг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцон 18  жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.