Шинэчлэлийн Засгийн газрыг тойрсон албан тушаалын хэл ам тасрахгүй байсаар л... Өнгөрсөн хавар нилээдгүй хэл ам болж байж ТЕГ-ын дарга Д.Гэрэлийг ажлаас нь чөлөөлж Б.Ариунсанг энэхүү албанд томилсон.

Ерөнхийдөө бол ерөнхий сайдын ойрын хүн болох Б.Ариунсан түүний хүч нөлөөн дор өөрийн байр суурийг чамгүй баталгаажуулж байгаа гэхэд болно.

Тэгвэл нэгэн жиргээч БНСУ-д казинод тоглож суугаа Б.Ариунсанг олж харснаа олон нийтэд зарлан жиргэсэн байна. Өмнө нь манай томчууд казинод тоглосон гэдэг боловч тийм ч тодорхой бус мэдээлэл байдаг байсан бол Б.Ариунсангийн хувьд нилээдгүй тод томруун зургаар баталгаажуулсан нь ховор.