Зам тээврийн сайд А.Гансүхийг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн дүү Ц.Бат гэгч өөрийн твиттер хуудсаараа 5700 удаа эрүүгийн хуулийн хамаарах зүйлээр гүтгэн доромжилсон байдаг.

Харин Ц.Батын энэхүү үйлдлийг шүүхээс буруутгаж 100 хоног хорих шийдвэр гаргасан билээ.

Шүүхийн энэхүү шийдвэрийг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон Ц.Бат нар хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж буй. Мөн энэхүү үйл явдалдтай холбогдон нийгэмд олон янзын байр суурь гараад байгаа юм. Харин өчигдөр (2014.08.26) Ц.Оюунгэрэл сайд МN-25 суваг телевизйн "Ам нээвэл" нэвтрүүлэгт орж А.Гансүхийн болохгүй байгаа ажлыг ил тодоор шүүмжилсэн дүүг нь хорих ялаар шийтгүүлсэнд гомдож байгаагаа илэрхийлсэн бол Зам тээврийн сайд А.Гансүх  Монгол HD телевизийн нэвтрүүлэгт оролцож өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Энэхүү нэвтрүүлгийг хүргэж байна.