Фэйсбүүк хэрэглэгч  Dulguun Dolgion өөрийн  хуудсандаа сэрэмжлүүлэх зорилгоор нэгэн пост оруулсан байна.  Түүний худалдан авсан  хэрчсэн гурилаас  утас сүвэлсэн  зүү гарсан байна.  

Хэрэглэгчийн энэхүү гурилны уутанд үйлдвэрлэсэн огноо байсан ч  үйлдвэртэй нь холбоо барих дугаар байгаагүй юм.  
Бид энэхүү мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор  “Гоё хүнс”, “Цэцгэн төгөл”  ХХК байдаг эсэхийг лавлахад “Гоё хүнс” ХХК-ийн холбогдох дугаарыг өгсөн юм.  Улмаар холбогдоход  дугаар нь өөрчлөгдсөн тул 8830....-тай дугаар өгсөн юм. Харамсалтай нь тус дугаар утсаа огт аваагүй байна.
Энэхүү мэдээллийг хэн нэгний хүн, албан байгууллагын нэр хүндэд халдах зорилго агуулаагүй бөгөөд энэ талаар  “Гоё хүнс” ХХК-иас тодруулга авч эргэн мэдээлэх болно.