Би өөрийгөө зөв зүйл хийж байгаа гэж хэлэхгүй, өмөөрөхгүй. Бие даасан эмэгтэй, хүүхэдтэй. Саяхан нэг залуу уулзаж учрая гээд л араас нэлээд гүйлээ. Тэр залуу надад таалагддаг байсан ч би өөр хүнтэй харьцаа тогтоохыг нэг их хүсдэггүй, тэмүүлдэггүй байв. Гэтэл нэг өдөр хамт ажлын талаар уулзаж ярилцах хэрэг гарчихлаа нөгөө залуу ч ирж ажлаа ярьсаар жоохон оройтчихлоо. Ингээд тэдний ажлаас хамтдаа гарч би ч гэр лүүгээ явахаар салах гэтэл би хүргээд өгий гэх нь тэр. Би ч ганцаараа харанхуйд такси хүлээж зогсохоос залхуураад зөвшөөрөөд хүргүүлсэн юм. Тэгээд л хэд хоногийн дараа би гэрийн чинь гадаа байна гараад ирээч ярих зүйл байна гэлээ. Би ч нөгөө төсөл дээр асуудал гарч дээ гээд гартал үгүй байв. Гадаа гоё байна 2-улаа жоохон юм ярьж сууя гээд л энэ тэндэхийн юм ярьж байснаа би эхнэр, хүүхэдтэй гэсэн юм. Би ч дотроо за энэ залуугаас зайгаа барихгүй бол элэг бүтэн амьдрал салгасан хэрэгт унана, бас энэ хүнийг над шиг эмэгтэй ажлаасаа тараад ирж байгаа гээд хоолын хийчихсэн хүлээж суугаа гэж бодохоор хэцүүхэн санагдаж би орлоо гээд эргэтэл гараас татааад үнссэн. Би чамайг анх харсан цагаас эхлэн татагдсан гээд олон зүйл ярих нь тэр. Эмэгтэй хүн чинь ачир дээрээ яаж ч чаддаггүй юм байна лээ. Тэгээд удалгүй дахин уулзсан тэр үед харьцаанд орсон. Одоо надаас салахаа болилоо. Би  гэдэг хүн яахаа мэдэх ээ байлаа. Ингэж болохгүй гэдгийг мэдээд байгаа хэрнээ татагдаад тэрэнтэй уулзмаар санагдаад байх юм. Яавал дээр вэ намайг муухайгаар битгий харааж зүхэээрээ би энэ байдлыг яаж эвтэйхэн шийдэж тэрнээс салах вэ. Уулзаад удаагүй байгаа болохоор хурдан арга хэмжээ авахгүй бол...