Баруун болон говийн нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд     6-11 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсэг болон Орхон Сэлэнгийн саваар 28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. 27-29 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.