Би 26 настай энгийн нэгэн залуу байнаа эхнэртэйгээ ханилаад нээх удаагүй ээ 1жил 3н сар л болж байна би уг нь тэрэндээ маш их хайртай тэр минь надад саяхан хөөрхөн гүнж төрүүлж өгсөн.

Бид хөлсний байранд амьдардаг л даа тийм болоод ч тэрүү амьдралдаа хангалуун бус байдгийн юм шиг байна өө.Уг нь би болж л өгвөл эхнэрээ хайрладаг эцэг эх дүү бүхнээс л илүүд үздэг. Бүгдийг л түүнд зориулдаг байхад энэ амьдралаас жаргал олж харахгүй байна гээд уурлаад дандаа л надтай хэрэлдээд байх юм. Надад амьдрах урам үнэхээр алга үнэн хэцүү байна. Тэгээд охиноо аваад ээж рүүгээ явчихсан. Надаас салсан тэгээд яахаа мэдэхгүй байна. Архитай найзлаад ч яахав дэ ганцаараа байна гэдэг үнэхээр муухай. Гэхдээ үнэн ганцаарддаг юм байна нэг л хоосон яахаа мэдэхгүй л байна.