Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар зүүн хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, говийн нутаг болон Дорнод монголын тал нутгаар 28-33, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 27-29 градус дулаан байна. 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.