Сайн байна уу? анх удаа л бичиж байна. хүмүүс өөрийнхөө асуух гээд байгаа зүйлээ асууж чин сэтгэлийн зөвлөгөө авч байгааг хараад өөрийнхөө алдааг бас бичмээр санагдчихлаа. 

Би өмнө нь нөхөртэй хүүхэдтэй байсан. Болгоно бүтээнэ гэж 6 жил хамт амьдарсан.  Хааяа ууж ирэхээрээ гар хүрдэг байсан болохоор салсан. Бусдаараа ямар ч асуудалгүй л дээ. Эр хүнд зодуулах нь битгий хэл аавдаа ч алгадуулж үзээгүй өссөн миний хувьд нөхөртөө зодуулна гэдэг хүнд байсан болохоор салсан. Хүүхэд маань хөдөө манай аав ээж дээр байдаг. Би ч салаад ганцаараа байр хөлсөлж амьдарч байгаа.  

Нөхрөө ирэх байх гэж хүлээдэг л юм. Гэхдээ би ч гэсэн хүн болохоор одоо нэг хүнтэй явж байгаа. Тэр хүн маань надад уг нь их хайртай. 

Хамгийн гол нь би найз залуугаа нөхөртэйгээ харьцуулаад байна. энэ тал нь нөхрөөс илүү юм, энэ нь дутуу юм байна гэж бодох боллоо. Байнга, алхам тутамдаа харьцуулаад байна.  Яаж энийгээ болих уу? мэдвэл надад гомдох л байх даа.