Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин Х.Баярмаа гэнэт л  гарч ирсэн мисс гэж хэлж болно. Учир нь тэрээр "Дэлхийн мисс 2012"  тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон.

Өмнө төдийлөн олны танил болоогүй байсан тэрээр гэнэт олон улсын миссийн тэмцээнд оролцох болсон нь тухайн үедээ олон хүнийг гайхашруулж байсан билээ.

Тэрбээр авъяаслаг мисс тэмцээний шилдэг 15-д үлдэж, загварын алхаагаар мөн шилдэг 40-д багтаж байсан юм. Одоо “Шилдэг өнгө” продакшны жүжигчнээр ажиллан хошин урлагт хүч үзэж буй түүний зарим нэг фотог хүргэж байна