Би нэг залуутай уулздаг болоод удаж байгаа юм. Тэгээд саяхан нэгэн зүйл мэдэж авлаа. Тэр өмнө нь гэр бүлтэй байжээ. Одоо ч хэдийнээ салсан уулздаггүй юм байна. Гэхдээ охинтой байж одоо 2-р ангид сурдаг. Ээж нь өөр хүнтэй суугаад хүүхэд шуухадын гаргачихсан юм байна. Энэ талаар надад нэг ч их ярьж байгаагүй. Би тэгээд гэнэт мэдсэн болохоор шоконд ороод юм яриагүй дуугүй л өнгөрсөн. Тэгсэн чинь одоо охиноо 2-улаа авья өөр дээрээ өсгөе гээд байна. Би чинь юун хүүхэдтэй өсгөх өөрөө ч хүүхэд төрүүлээгүй байж хүүхэдтэй болно гэсэн чинь нэг л биш ээ. Яг амин дээрээ тулаад ирэхээр хүний хүүхээд өсгөнө гэдэг асуудал юм байна. Би яавал дээр вэ? 25-тай би яаж том болсон хүүхдийн ээж болох учраа ч олохгүй байна.