Би нөхөртэй хүүхэдтэй жирийн л нэгэн.  Хүү маань 3сартай болохоор гэртээ хүүхдээ хараад суудаг.

Өчигдөр  Фэйсбүүк ухаж байгаад нөхрийнхөө нэг өөр хаягыг олж харлаа.  Постууд нь дандаа секс хийе, уулзъя, учиръя, наргия, цэнгэе гэсэн, элдэв хараал хэлсэн ерөөсөө л нэг тийм муухай.  Зургууд нь бүгдээрээ манай нөхрийнх. Ганц  хоёр миний харж байгаагүй ууж идэж байх үеийнх нь зураг байсан.  

Уг нь манай нөхөр гэртээ ямар  ч асуудалгүй, элдэв хүүхэнтэй орооцолдлоо, ажил дээрээ хариуцлага алдлаа гэсэн яриа гаргадаггүй. Надтай ямар ч асуудалгүй амьдралаа ингэж сайжруулаад ингэн тэгнэ гээд л ярьдаг.

Би одо яг яах уу? өөр нууц хаяг нээгээд нөхрөө мөн бишийг нь шалгах уу? Эсвэл шалгахгүйгээр шууд өөртэй нь ярилцаад үзэх үү?  Шалгаад бичээд үзэхээр манай нөхөр мөн байвал яах уу?