Би саяхан нэгэн захиа илгээж байсан билээ. Дахиад л таниас асуух зүйл гарлаа. Нөхөр маань сувилалд өөр эмэгтэйг дагуулж явсан байна гээд бичиж байсан. Юу гэхээр, би одоо хоёр хүүхдээ аваад салсан. Тэр хэн хэзээ ч засрахгүй юм байна. Уучлаад хүлээж авсан ч хэдхэн хоноод л дахин тийм зүйл хийлээ. Ингээд л би гэж нхүн ахиж уучлахгүй байхаар шийдэн тэдний гэрээс явлаа. Би одоо гэр оронгүй хаачих аа мэдэхгүй ахындаа ирсэн байна. ажил даа ч орьё гэж хөөцөлдөж эхэлсэн. Удалгүй ажил төрлөө хийгээд ирэхээр бүх зүйл сайхан болох байх гэсэн бодолтой байна. Тэгэхдээ хамгийн гол нь одоо тулгамдааад байгаа асуудал бол 2 жоохон үрээ хэнээр харуулах вэ. мөн эцгээ гээд санаад байгаа том хүүхдээ яахав. Аавтай нь уулзуулж байх нь зөв үү буруу юу, бид 2 гэрлэлтийн баталгаагүй, Шүүхэд хандаад байр, гэрийн асуудал нэхэмжилвэл яах бол??? Түрүүчийн захианд цагаа гарган зөвлөгөөө өгсөн бүх хүмүүстээ баярлалаа.