Сайн байцгаана уу?  залуусаа би яг яахаа мэдэхгүй сонин байдалд орчихлоо.

Би нөхөртэйгээ  жил гаран үерхээд л нэг гэрт орсон.  Одоо хамт амьдраад жил гаран болж байна.  Бид хоёр харьцангуй ардчилсан гэр бүл.  Тийм болохоор нэгнийхээ утас, мессеж, фэйсбүүк, мэйл нтрийг нь үзээд байдаггүй.  

Гэхдээ би нэг дэмий зүйл хийчихлээ.  Яасан гэхээр нөхрийгөө усанд орж байхад нь утсыг нь үзсэн.  Смс-үүдийг нь уншсан.  Тэгсэн хуучин найз охинтойгоо одоо болтол уулздаг бололтой юмаа.  Цаад юм нь байс хийгээд л санаад байна. уулзмаар байна гээд элдэв юм бичсэн байсан.  Манай нөхөр болохоор  уулзахгүй гэдэг юм билээ. хаа нэг хариу смс бичсэн байна лээ.  Завсараар нь хоёр гурван удаа уулзсан бололтой юм билээ.  тэр талаараа надад нэг ч хэлээгүй. Хэлэх ч үгүй байх л даа.  

Нөхөртөө гомдож байгаа ч, уулзахгүй гэсэнд нь баярлаж байна. Гэхдээ одоо болтол тэр найз охиноо мартаж чадахгүй байгаа юм байх даа... салах ёстой юм болов уу? Ярилцах ёстой юм болов уу?  

Яах гэж итгэхгүй утсыг нь үзэв дээ гээд харамсаад л байж байна.  яавал дээр вэ? Надад зөвлөөч