Кори Виллиамс хэмээх энэ хүү 14 настайдаа анх хар зах дээр хууль бусаар  гоо сайхны хагалгаанд орсон байна.Тэр цагаас хойш  хүү  өөрийгөө эмэгтэй болгохын төлөө 100, 000 ам.долларыг  өнгөрсөн 20 жилийн турш зарцуулсан байна.  Кори хүйсээ солиулан нэрээ Татиана Виллиамс болгон өөрчилсөн бөгөөл өгзөгний тойргоо 152 см болгохын төлөө  100 орчим хагалгаа хийлгэсэн гэнэ.

Өдгөө 42 настай Татиана  Виллиамс  төгс бие галбиртай болохын төлөөх зүтгэлээ зогсоож чадахгүй байгаа гэнэ. Тэрбээр Ким Кардашианыг төгс биетэй нэгэн гэж үздэг бөгөөд өөрийг нь Ким Кардашиан, Никки Минаж нартай харьцуулахад баярладаг ажээ.