Сайн байна уу, би эхнэрээсээ салаад 2 жил болж байна. Сүүлийн үед нэг эмэгтэйтэй уулзах болсон юм. Салсан эхнэрээсээ хүүхэдтэй. Хүүхэд маань ээж дээрээ байдаг. Би санаад хэцүү байдаг ч гэсэн яалт ч үгүй тэсээд гарахаас өөр аргагүйгээс хойш яая гэхэв, тэгээд хааяадаа авч хонодог. 

Хүүхэд маань удахгүй сургуульд орно. Бидний ярих хэлэхийг андахгүй сайн ойлгодог. Харин сүүлийн үед би хүүгээ тэр эмэгтэйтэй танилцуулж дасгадаг юм уу гээд хүүтэйгээ өөр эмэгтэйн талаар ярилцлаа. Аав, ээж хоёр нь одоо эргэж нийлэхгүй байх аа миний хүү тэгээд одоо ээж нь тэр, аав нь ч тэр өөр эмэгтэй, эрэгтэйтэй суух байх гэсэн чинь ээж хүнтэй суухгүй гэж надад амалсан. Хэрвээ таныг өөр эмэгтэйтэй болвол би таньтай уулзахгүй ээ, та өөр хүүхэдтэй болно гэж хэлээд би гэж хүн амаа таглуулсан. Одоо харин энэ үгнээс болоод би тэр эмэгтэйгээс салах шийдвэр гаргаж байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт өөр эмэгтэйтэй суух нь тодорхой ч хүүхдээ яах уу. Хүүхдийн ээж бол яаж ч байсан өөр хүний царай харуулж болохгүй шүү гээд аймаар ширүүн ханддаг бас тэр эмэгтэй мэдвэл хүүхэдтэй намайг уулзуулахаа болино. Би гэж хүний яах аа мэдэх ээ байлаа надад чин сэтгэлийн зөвлөгөөгөө хэлж тус болооч.