Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 18-23 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.