Хүмүүсээ та нараас нэг зүйлийг асуух гэсэн юмаа. Би сургуулиа төгсөөд ажил амьдралынхаа гарааг дөнгөж эхэлж байгаа 22 настай бүсгүй.

 Урлагийн мэргэжилтэй биш ч гэсэн мэргэжлээрээ ажиллах гээд урлагийн байгууллагад ажилд орсон.  Ажилд ороод  5 сар л болж байна. Чадахаа хийгээд, чадахгүйгээ заалгаад ажиллаж л байна.  Гэхдээ манай ажлын нэг залуу анх ажилд орсон цагаас эхлэн нэг зүг болохоор орой болгон хүргэж өгч байгаа.  Түрүүчийн долоо хоногоос эхлээд болзож байгаа гэх юм уу даа. Тэгээд найзуудлаа хэлсэн чинь урлагийн хүн дэмий гээд байх юм.

Уг нь надад бол их таалагдаж байгаа. Хувь  хүн нь их зөөлөн,  ямар ч зүйлд чин сэтгэлээсээ хандаад их л давгүй санагдах юм.   Хэн хэн нь ойлголцоод байвал урлагийн хүн дэмий биш гэдгийг баталчих юм шиг санагдаад байх юм.  

Урлагийн хүн бүр адилхан байдаг юм уу?