46 настай Ху Вэй гэх хятад эр 3 давхар барилгаас унан тархи гэмтээжээ. Үүний улмаас тархины тал хэсгээ мэс заслаар авахуулсан бөгөөд хүнд гэмтэл нь түүнийг ярих чадваргүй болгожээ.

Харин 3D  хэвлэлт буюу шинэ технологийн ачаар эмч нар түүний тархины цөмөрсөн хэсгийг нөхсөн байна. Түүнчлэн тархи нөхөн сэргэж тэрээр дахин ярих ч магадлал өндөр гэж эмч нар үзэж байгаа аж.