Энэ удаагийн Mobile Photo буландаа Камертон хамтлагийн ахлагч Д.Болд болон Б.Эрдэнэбат нарын гэргий нарын зургийг онцолж байна.

Бага наснаасаа циркийн уран нугаралтын гайхамшгийг гадаадын улс орнуудад сурталчилж ирсэн авьяаслаг эгч дүү Ж.Бямбасүрэн, Ж.Бямбажав нар Монголын хамгийн алдартай хөвгүүдийн хамтлаг болох "Камертон" хамтлагийн 2 гишүүний галыг сахих гэргий болсон билээ.

Ихэр гэмээр эгч дүүс нэг хамтлагийн 2 хүний гэргий болсноор уран нугаралтаа орхин имижмейкэр, make up artist-ын мэргэжлээрээ ажиллах болжээ. Түүнчлэн эр нөхрүүдийнхээ найдвартай ар тал болсон эгч дүү хоёр үлгэр жишээ гэрийн эзэгтэй нар хэмээн олноо үнэлэгддэг.