Шинжпэх ухааны гавьяат зутгэлтэн, ШУА-ийн академич, шинжлэх ухааны доктор, профессор Л. Тэрбиштэй тэргүүтэй зурайчид могой жилийн өнгийг ийнхүү зуржээ. 

“Тийн ялгуусан” хэмээх жилийн ёгт нэр төрх монгол зурхайн тооцооллын ёсоор “Хур багатай үр, тариа чухаг” байх нигууртай буй. Жилийн байр байц нь тухайн жилд гол нөлөө үзүүлэх зарим эрхэстэй холбоотой байдаг.

Тэр агуулгаараа тухайн жилийн дундуур хур багатай байх боловч жилийн ерөнхий төлөв нь өвс ногоо өег цатгалан болоход учралыг бүрдүүлнэ дээ. Ард зонд, амгалантай, дунд тушаалын хэргэмтнээ ширүүн, өндөр суудалтнуудад халгайтай байхыг үхэр хариулаач хөвгуүн илэрхийлж буй тул, тус тус явдал мөрдөө анхаарамжтай байгууштай" гэжээ.