БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2014 оны 9 дүгээр сарын 22-ноос буюу өнөөдрөөс  эхлэн ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг бүтэн хааж өнгө асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийнэ. Замын хөдөлгөөнийг 10 хоногийн дараа нээх юм байна.