Гэрлэх ёслолын ордны зүүн талд Хүүхдийн паркын хажууд баригдаж байсан "Шангри Ла зочид" буудалд өнгөрөгч сарын 30-нд гал гарсан. 

"MCS" компанийн захиалгаар гүйцэтгэж буй барилга дээр ажиллаж байсан Хятад ажилчид хууль бусаар ажиллаж байжээ. Энэ тухай ГИХАЭГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Т.Сэлэнгэ "Тухайн үед барилга дээр гал гарахад барилга дотор байсан хүмүүсийг гаргасан. Эдгээр иргэдийг хуулийн дагуу манай улсад ажиллаж байгаа эсэхийг шалгахад 11 иргэн бизнес ангиллын визээр манай улсад орж ирж, хууль бусаар ажиллаж байсан нь тогтоогдсон. Эдгээр иргэдийг өнөөдөр албадан нутаг буцаана" гэсэн юм.