Ихэнхдээ бид ямар нэг юмтай болчихвол, тэрүүгээрээ хүссэн юмаа хийгээд, тэгж байж л аз жаргалтай болно гэж боддог. Жишээ нь ганган тэрэгтэй болчихвол, түүнийгээ унаад аз жаргалд хүрчихнэ гэж бодно.

 photo 935725_155185174656139_484996478_n_zpseb31f61a.jpg

Өөр илүүдэл жинтэй холбоотой жишээ авъя л даа “Хэрэв би гоолиг биетэй байсан бол хүссэн хувцсаа өмсөж, дуртай юмаа хийгээд аз жаргалтай болох байсан”-чи ингэж боддог л биз дээ? Гэхдээ яг үнэндээ хорвоо ертөнцөд үүний яг эсрэг зарчим үйлчилдэг. Өөрөөр хэлвэл чи гуалиг болохыг хүсч байвал, гоолиг юм шиг амьдрах ёстой. “Би тарган юм чинь” гээд өөрийнхөө биед хайхрамжгүй хандах биш, эрүүл нарийхан биетэй бүсгүй шиг л хооллож, өдөр бүр дасгал хийж идэвхтэй эрч хүчтэй амьдрах ёстой юм. Тэгж байж л чи жинхэнээсээ тийм биетэй болно.

 photo 603826_10151390224516611_56088601_n_zps469528f3.jpg

Гоолиг байх уу, тарган байх уу? Энэ бол амьдралын хэв маягийн л сонголт.
Тийм ээ, хүссэн болгоноо идэж дасгал хийхгүй байсан ч туранхай хэвээрээ л байгаад байдаг хэсэг хүмүүс бий. Хэргийн учир нь тэдний генэнд байгаа. Гэхдээ тийм биш бидэн шиг хүмүүс, хүссэн хэмжээгээрээ гоолиг,эрүүл байх амьдралын хэв маягийг сонгох хэрэгтэй юм. Амьдралын хэв маяг бол ердөө л зуршлуудын нийлбэр. Гоолиг байна гэдэг зорилго ч юм уу, очих ёстой газар биш. Энэ бол өдөр тутмынхаа амьдралыг гоолиг хүн шиг өнгөрүүлэхийг хэлж байгаа юм. Илүү их мөнгө олох, хөрөнгө оруулалтаа ихэсгэх, харилцаандаа амжилт олох, жингээ хасахын аль нь ч байсан, тухайн хүн яг тэгж амьдарч чаддаг хүний хэв маягийг дуурайх ёстой юм. Өөрөөр хэлвэл, хэрэв чи илүү баян болохыг хүсч байвал Доналд Трампын хэв маягийг дуурайж амьдар. Туранхай биетэй байх тухайд ч тэр, сайхан биетэй хүмүүс хэрхэн хооллож, өдөр тутмынхаа амьдралыг яаж өнгөрүүлж байгаагаас нь суралц.

 photo 44347_155501777957812_1109965400_n_zps1d33ce5e.jpg

“Зав алга” гэдэг үгээр өөрийгөө тайвшруулахаа боль.
Дуртай хоолноосоо жаахан ч болов татгалзаж, залхууралгүйгээр долоо хоногт гурван удаа дасгалын танхим руу явахаас хүмүүс сүрддэг. Тэгээд л тэд, завгүй эсвэл боломжгүй гэсэн үгээр өөрийгөө тайвшруулаад, амьдралын хэв маягтаа эрүүл дэглэмийг оруулахаас татгалздаг. Чанга гоолиг биетэй одод магадгүй биднээс ч илүү их төлөвлөгөөтэй, нарийн хуваарьтай байдаг байх. Гэхдээ л тэд амжуулдаг. Үгүй ээ, тэд зохицуулдаг. Хорвоо дэлхий дээр хүн бүхэн л өнөөдөр завгүй байгаа. Гэхдээ завыг гаргаж сурах хэрэгтэй гэдгийг сана.

 photo 535856_441115665970921_257737967_n_zpse7f0ca2a.jpg

Гоолиг байхын тулд чи гоолиг хүн шиг амьдрахыг хүсэх ёстой.
Сайн унтаж, өдөр бүр тодорхой хэмжээний идэвхтэй хөдөлгөөн хийж, хөнгөн бөгөөд чанартай хооллож сурна гэсэн үг. Маш энгийн математикийн бодлого шиг л гэсэн үг. Энэ бүхнийг чи өөрийнхөө зуршил болгох ёстой. Өдөр болгон шоколад идээд байвал, эсвэл шөнө бүр 3 цагт унтаад байвал тэр чинь нэг сарын дараа гэхэд “хийхгүй байж болохгүй” зуршил болно. Яг үүнтэй адилаар чи нэг сарын турш сайтар унтаж, өдөрт нэг цаг алхаж, элсэн чихрийнхээ хэрэглээнд анхаарч, уураг ихтэй бүтээгдэхүүн хүнсний ногоо, жимсгэнэ идэж, долоо хоногт гурван удаа бэлтгэл хийгээд байвал өглөө болгон шүдээ угаадагтай адил аргаар чи маш амархан турах болно. Эргэлзээгүй.

 photo 523578_443396469076174_14474018_n_zps159ef21c.jpg

Зөрүүдлэж, шантарч болохгүй.
Өдөр бүр алхаж, хүнсний ногоо идсээр байхад ч турахгүй байна гэж хүмүүс гомдоллодог. Хийж байгаа зүйл чинь чамд нөлөөлөхгүй байвал, эхлээд өөрийнхөө харах өнцгийг өөрчлөх хэрэгтэй. Тэгээд шинэ өнцгөөс, үйлдлээ ч бас өөрчил. Альберт Эйнштейн нэг удаа “Нэг зүйлйиг өдөр болгон яг адилхан хийдэг мөртлөө, өөр үр дүн хүлээнэ гэдэг солиорлын шинж” гэж хэлсэн байдаг. Бид өөрсдийн өмнө нь бий болгосон амьдралын хэв маяг дотроо гацчихаад, жишээ нь орой бүр хоолныхоо дараа хэдэн цагаар нь зурагт үзэж, гэр лүүгээ машинаар ирж, гартаа тааралдсан чипс, түргэн хоолыг хамаагүй идээд байгаа хирнээ хажуугаар нь жаахан тараг, жимс идсэнийгээ эрүүл хэв маяг гэж нэрлэж болохгүй. Үүн дээрээ нэмээд чи ямар нэгэн өөр үйлдэл хийх ёстой, хэдий чинээ их хичээл зүтгэл гаргана төдий чинээ үр дүнтэй байх болно. Магадгүй тарган байх нь чиний гормон, эсвэл генээс хамааралтай ч байж мэднэ-үгүй шүү! Тийм биш. Энэ бол зүгээр л чиний зөрүүд бөгөөд хойрго зангаас болж байгаа юм. Чин сэтгэлээсээ өөрийгөө дайчил.

 photo 466165_458293004240836_468578936_o_zps5236fc1f.jpg

Амьдралынхаа хэв маягийг өөрчил.
Өдөрт тогтмол хийдэг юмнуудаа бүгдийг нь жагсаагаад, түүнийхээ хажуугаар өдөр бүр иддэг хүнснийхээ жагсаалтыг гарга. Хоёр хоног л ингээд үз. Ямар дүгнэлт гарах бол? 10 Холливудын оддын хооллох дэглэм бөгөөд хийдэг дасгал хөдөлгөөнийнг нь судла. Амьдралын хэв маяг, дэглэмээ 50 хувь ч болов бүрэн өөрчлөхгүйгээр яаж гоолиг, чийрэг биетэй болох вэ дээ? Тийм биз? Өмнө нь хэлсэнчлэн, бүх юм зуршлаа өөрчлөхөөс л үүдэлтэй.