"Voicе" группын дуучин гэдгээрээ олны танил болсон Д.Отгонжаргал "Ану хатан" кинонд тоглон жүжиглэх авьяасаа нээсэн билээ.

Кино урлагт хүч үзсэн тэрээр түүхэн хатны дүр бүтээсний дараа дахин кинонд тоглохгүй гэж ярьж байсан. Тиймээс тэрээр жүжигчний мэргэжлийн хүнд бэрхийг мэдэрснээс гадна тэрээр байнгын хоолойн бэлтгэл хийх хэрэгтэй учир ийм шийдвэрт хүрчээ.

Ямартаа ч нэг хэсэг Ану хатнаар өөрийгөө бага үгүй таниулаад авсан дуучин бүсгүй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн угтан Улсын филармонийн концертын танхимд хамтлагаараа "Сонгодог үдэш" тоглолтоо өргөн барьсан юм. Тоглолтын үеэр дуучин Д.Отгонжаргалд Соёлын тэргүүний ажилтны  цол хүртсэн. Харин үүнээс хойш төдийлөн олны өмнө гараагүй байгаа юм.