Би амьдралдаа алдаж, онож явлаа. Залуустаа сургамж болог гэж үүнийгээ бичиж нийтлүүлэхээр боллоо.

Одоогоос 15жилийн өмнө би найзуудтайгаа дарвиж яваад нэг бүсгүйтэй танилцсан юм. Тэрнээс хойш 6 сар бид 2 уулзаж учирч гэр орноороо орж гардаг болсон. Тэгсэн нэг өдөр найз охин маань учиргүй надаас саллаа гээд утсаар ярьж байгаад хоёр гурван хоногоор алга болж сураг тасрав. Гэтэл нэг өдөр цагдаа нар манай гэрт ирж намайг баривчилсан юм. Анхандаа юу болоод байгааг ч мэдэхгүй гайхаад хоригдсоор нэг өдөр байцаагч маань надад танай найз охин чамд хүчиндүүлсэн гэж гомдол гарган хэргийн газарт бид үзлэг хийж үүнийг тогтоосон гээд олон зүйл ярьсан би ухаан балартаад юу ч ойлгоогүй. Шүүх хурал болж намайг ялтан болгосон. Хичнээн би хийгээгүй гэж хэлээд нэмэргүй сүүлдээ олон сараар хоригдоод сульдаад өөрөө хийгээгүй хэргээ хүлээгээд л ялаа эдлээд 3сарын өмнө суллагдсан. Одоо би хэзээ ч эхнэр болоод найз эмэгтэйтэй болохгүй учир нь ийм ял эдэлж байсан надад хэн охин үрээ итгэж өгөхөв дээ. 

Одоо эргээд бодоход тэр эмэгтэй өөр хүнд хүчиндүүлсэн байж гэрийнхэнээсээ айгаад намайг гэж хэлээд бас дээр нь цагдаа нар шууд түүний талд үйлчилсэн. Дээр нь ар гэрт нь их мөнгөний хэрэг болсон гэсэн. Даанч би баян мөнгөтэй айлын хүүхэд байгаагүй болохоор ялаа авсан. Тэр харин одоо баян хүнтэй сууж хүүхэдтэй болсон байна.