Хотын зам засварын ажил өнгөрсөн жилүүдийг бодвол нэлээд эрт эхлээд буй. Одоогийн байдлаар Олимпийн гудамж буюу ГХЯ-ны уулзвараас ЗЦГ-ын уулзвар хүртэлх 1,1 км замыг засч байгаа бөгөөд тавдугаар сарын 20-нд нээнэ.

Харин  өнөөдрөөс дараах гурван хэсэгт хэсэгчлэн зам хаах юм байна.

Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу Ахуй үйлчилгээний уулзвараас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /Хуучнаар Эх нялхсын төв/ хүртэлх 460 м замыг өнөөдрөөс эхэлж хааж байна. Энэ замын ажил энэ  сарын 25-нд дуусаж нээгдэнэ. Дундгол, үйлдвэрийн гудамж зүүн хэсэг буюу Энхтайваны гүүрээс Нарны гүүрэн гарц  хүртэлх 2,2 км замыг мөн хааж энэ сарын 30-нд нээнэ.

Чулуун-Овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцсийн буудал хүртэлх 1,8 км замыг хааж ирэх сарын 1-ний өдөр нээнэ.

ГХЯ-ны зам засвар