Монгол-Хятадын Засгийн газар хоорондын хуралдаанаар Хятадад экспортолж буй газрын тосыг боловсруулж байгаа Хөх хотын үйлдвэрээс газрын тосны бүтээгдэхүүн авах санал тавьсан.

Энэхүү яриа хэлэлцээрийн үр дүнд Хятадын “CNPC” компанийн харьяа Хөх хотын боловсруулах үйлдвэрээс сард 10 мянга хүртэл тонн бүтээгдэхүүн авах гэрээг өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулсан юм.  Монгол Улсаас экспортлон гаргасан газрын тос “Монгол 93” нэртэй шатахуун болон эх орондоо ирж буй нь энэ юм. “Монгол 93” шатахууныг “НИК”, “Шунхлай”, “Магнай трейд” компаниудын ШТС-уудаар өнөөдрөөс эхлэн борлуулах аж. Нээлтийн арга хэмжээ өнөөдөр Зүүн дөрвөн зам дахь Петровисын ШТС-д болох юм. “Монгол 93” бензин зарагдаж эхэлснээр бензин шатахууны үнэ ч буурна гэж үзэж байгаа. “Монгол 93” бензинийг литрийг нь 1670 төгрөгөөр борлуулах юм байна.