Польшийн  иргэн, цэргийн хэрэгсэл цуглуулагч  Яцека Копчыньского Варта голд живээд 70 жил болсон танкийг  гаргаж авсан байна. 1943 онд угсарсан энэхүү танкийг Нацистуудын эсрэг дайтахад ашиглаж байсан ажээ.  Хэдийгээр голын усанд 70 жил болсон ч сайн хадгалагдсан бөгөөд  багахан хэмжээний засвар хийхэд зүгээр ажиллана гэдгийг Яцека Копчыньского хэлж байлаа.