Мэдээлэл технологийн төхөөрөмжийн шилдэг үйлдвэрлэгч Dell компани хамгийн жижиг ширээний компьютер болох Dell OptiPlex Micro загвараа зах зээлд танилцуулаад удаагүй байна.

Энэ загвар нь ердөө л 18,4 х 17,7 х 3,3 см хэмжээтэй.

Зөөврийн компьютерт зориулагдсан жижиг эд ангиудыг ашигласнаар суурин компьютерийн хэмжээг маш жижиг болгож чадсан.

Хэмжээний хувьд дэлгэцгүй зөөврийн компьютертэй адил болсон энэ процессороо дэлгэцийнхээ араар, ширээнийхээ шургуулганд гэх мэт хаана ч тавьж болохоор болжээ.

Wi-Fi, Bluetooth 4.0 LE зэрэг холболтуудтай тул  сүлжээний кабель татах шаардлагагүй болсон бөгөөд дуу чимээгүй, энгийн том ширээний компьютертэй адил хүчин чадалтай тул өдөр тутмын оффисын энгийн хэрэглээнд тун тохиромжтой шийдэл юм.

Энэхүү компьютерийг та дэлхийд тэргүүлэгч Dell бэрндийн албан ёсны төлөөлөгч (Dell Premier Partner) болох PCmall сүлжээ их дэлгүүрээр худалдаалагдаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7575-3535

http://www.pc-mall.mn