“Хурд” хамтлагийн гоцлол гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр өнгөрсөн жил “Чи минь байгаа болохоор”нэртэй анхны бие даасан тоглолтоо “UB palace”-ын их танхимд хоёр өдөр дараалан хийсэн билээ.

Тэрээр энэ удаа “Чи минь байгаа болохоор” тоглолтынхоо эх бичлэгийг чанарын өндөр түвшинд DVD хэлбэрт буулган Hi Fi cd shop-н бүх салбараар худалдаалж эхлээд удаагүй байгаа ч нэлээд эрэлт ихтэй байгаа гэнэ. Хурдын, болон Отгонбаярын фенүүд яарах хэрэгтэй болж байх шиг байна шүү.

“Хурд”, НҮБ-ийн элч дуучин Т.Ариунаа, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог, дуучин С.Наран, “Номинталст”, “Sweetymotion” хамтлаг, продюсер, хөгжмийн зохиолч Б.Чинбат нарын одод чуулсан үдшийг мэдрэхийг хүсвэл “Hi-Fi records”-ийн бүх салбараар зарж буй “Чи минь байгаа болохоор” DVD-г худалдаж аваарай.