Aжлын хэсгүүдийн хуралдаан
•    Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа дүгнэлт хийх, цаашид баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд;

•    Маршалын албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;

•    Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;

•    Ногоон эдийн засгийн өсөлтийг хэмжих талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд;

•    Гэрч, хохирогчийг хамгаалах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас “В” танхимд;

•    Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.

  Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр 08.00 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно. Зөвлөгөөнөөр нийслэл хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НЗЦГ, НОБГ, НМХГ-ас мэдээлэл өгнө. Мөн нийслэлийн хэмжээнд хаврын тариалалтын явц, Хүй долоо худаг болон хотын зах хэсгээр тарьсан модны усалгаа, арчилгааг хэрхэн хийж байгаа зэрэг цаг үеийн ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийнэ.

Өнөөдөр МАН-ын мэдэгдэлтэй холбогдуулж хэсэг залуус 12.00  цагаас хэвлэлийн хүрээлэнд мэдэгдэл хийнэ.

Өнөөдөр 11.00  цагаас Улаанбаатар зочид буудлын “Өргөө” хурлын танхимд “Жендер мэдрэмжтэй удирдлага ба ур чадвар” сэдэвт сургалт болно.Сургалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Жендэрийн Үндэсний хорооны дэд дарга Л.Гансүх, Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж нар сургалтыг нээж үг хэлэх бөгөөд тус арга хэмжээнд ЖҮХ-ны 22 гишүүн, ЖҮХ, ХЭҮК-ын Ажлын албаны дарга, ажилтнууд оролцоно.

Монголын Залуучуудын Холбооноос өнөөдөр Зууны мэдээ үндэсний мэдээллийн төвд 11 цагаас Паркийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Дуучин Урнаагийн тоглолтын талаар  өнөөдөр 12.30 цагаас хэвлэлийн бага хурал зарлалаа.

Өнөөдөр 15.00 цагт Төрийн ордны их танхимд хүүхдийн зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Жамбын Дашдондог “Хүүхдийн сэтгэлд хүрэх хамгийн дөт зам” сэдэвт лекц уншина.