Хүний нүүр үргэлж ил байдаг болохоор гадаад орчинд илүү өртөмтгий байдаг. Тиймээс мэдээж арчилгаа их шаардана.

Арьс арчлах элдэв янзын, үнийн хувьд ч өөр өөр гоо сайхны бүтээгдэхүүн элбэг байдаг боловч заавал тэгж мөнгө үрэхгүйгээр гэрийн нөхцөлд энгийн аргаар арьсаа арчилсан ч адилхан үр дүн гардаг ажээ. Үүний нэг шалтгаан нь хүн өөртөө хайртай болохоор хор хүргэхгүйн тулд хамгийн сайн “түүхий эдийг” сонгодогт оршино. Тиймээс үр дүнгээ өгөх хугацаа нь ч хурдан. Зун болж байгаатай холбоотойгоор охид бүсгүйчүүд том ороолтны ард нуугдалгүйгээр гоё сайхан арьсаа гайхуулах цаг иржээ. Мэдээж зөөлөн булбарай цагаан арьс бүсгүйчүүдийн хамгийн гол гангараа юм.

Ингээд арьс цагааруулах энгийн аргуудаас дурдая:
– Нүүрээ давсны сул уусмалаар арчих маш сайн. Ингэхдээ нэг аяга усанд цайны тал халбага давс хийнэ. Энэ нь арьсны булчинг чангаруулах, цайруулах, хаван буулгах үйлчилгээтэй.
– Гашилсан сүүгээр нүүрээ арчих нь цайруулах үйлчилгээтэй.
– Цайруулах үйлчилгээтэй тосыг хавраас намар орой хүртэл түрхвэл илүү үр дүнтэй.
– Нүүрэн дэх сэвхийг хүчтэй үйлчилгээтэй бодисоор арчих нь харин ч хортой. Харин үүний оронд гэрийн нөхцөлд бэлтгэсэн цайруулах үйлчилгээтэй төрөл бүрийн маск нь илүү үр дүнтэй байдаг юм байна. Ийм бигнүүрүүдээс зөвлөхөд:
– Цайны халбага нимбэгийн шүүсийг өргөст хэмхийн шүүстэй хольж, хөвөнд шингээн нүүрнийхээ арьсыг 10 минутын турш зөөлөн арч.
– Гүзээлзгэнийг няцалж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 15 минут бигнүүр тавь.
– Улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж, арьсаа арчвал цайхын зэрэгцээ зөөлөрч булбарай болно.
– Улаан лууванг үрж жижиглээд, нэг хоолны халбага ургамлын тос нэмж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 20 минут бигнүүр тавих. Энэ нь сэвхийг бүдгэрүүлж, нөсөөг арилгах шидтэй.
– Нэг хоолны халбага цөцгий, нимбэгийн шүүс, нэг цайны халбага гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалтай бэлдмэлээр нүүрээ арч.
– Иссэн таргаар маск тавих. Эдгээр зөвөлгөөг долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл таны арьс дорхноо цайх бөгөөд арьсаа хэт хуурайшихаас хамгаалахын тулд өнжөөд нэг удаа тэжээлийн тосоор массаж хийх хэрэгтэй.
– Сард нэг удаа нүүрээ содтой юм уу, нимбэгтэй усаар утаж заншаарай