Монголын хөрөнгийн биржээс хөрөнгийн зах зээлд оролцогчдод цогц мэдлэг олгох зорилгоор үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг өнөөдрөөс эхэлж байна.

Сургалт найм хоногийн турш үргэлжлэх бөгөөд багшлах боловсон хүчний хувьд санхүүгийн зах зээлд ажиллаж буй төрийн зохицуулах хороо болон мэргэжлийн байгууллагуудын удирдах ажилтан, мэргэжилтнүүд, их, дээд сургуулийн багш нар хичээл заах ажээ. Ийнхүү сургалтад хамрагдсанаар гадаадын аль ч биржийн арилжаанд оролцох чадвартай болон хөрөнгийн зах зээлийн тухай үндсэн ойлголт авах юм байна. Төгсөгчдөд сертификат олгох аж.