Увс аймгийн эрүүл мэндийн байгууллагууд “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан олон төрлийн үйл ажиллагаануудыг явуулж байна. 

Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, сувилахуйн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, судалгааны ажлыг дэмжин нутагшуулах зорилгоор “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” сэдэвт онол практикийн бага хурлыг Эрүүл мэндийн газар, “Онош” эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа.

Уг хуралд 20 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн судалгаа хийж, оролцсоноос 1-р байрт Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн сувилагч З.Уламбат “Түлэгдэлттэй үйлчлүүлэгчийн асаргаа сувилгаанд үнэлгээ өгсөн нь”,

2-р байрт Нэгдсэн эмнэлгийн сувилагч А.Цэвээн “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрт хийсэн тандалт судалгаа”,

3-р байрт “Онош” эмнэлгийн сувилагч “Онош эмнэлгээр 2013-2014 онд үйлчлүүлэгчдийн таргалалтын байдалд хийсэн судалгаа”,

Тусгай байрт Нэгдсэн эмнэлгийн сувилагч н.Лхамхүү “Өсвөр үеийнхний эрүүл мэндийн зарим тулгамдсан асуудлыг тодорхойлох нь”, Давст сумын ЭМТ-ийн сувилагч Х.Нямсүрэн “Нярай үеийн идэвхтэй хяналт ба эцэг эхийн эрүүл мэндийн боловсролын өнөөгийн байдал” зэрэг илтгэлүүдээрээ тус тус шалгарлаа.