"TransAsia" иргэний агаарын тээврийн компанийн онгоц Тайванийн нийслэл Тайпей хотын ойролцоох гүүрийг мөргөж осолджээ. Орон нутгийн нислэгийн уг онгоцонд нийт 58 хүн зорчиж явсаны 8 нь амиа алдаж, хэд хэдэн хүн бэртэж гэмтсэн байна. Аврах багийнхан онгоцны сэгэнд гацсан 30 гаруй хүнийг гаргаж авахаар шуурхай ажиллаж эхэллээ. ATR-72 онгоц Тайпей хотын Сонгшан нисэх онгоцны буудлаас Кинмен арал руу явж байжээ. 

_80771201_80771126_80771201_80771126_80771113_80771067_80771113_80771067

Онгоцны 58 зорчигчийн 5 нь багийн гишүүд, үлдсэн 31 нь Хятадын жуулчид байсан ажээ. Хятадын жуулчид Кинмен арлаар дамжин гэртээ харих гэж байсан юм. 
Өнгөрсөн долдугаар сард "TransAsia" компанийн онгоцны хүчтэй шуурганы улмаас Тайванийн Пенгху аралд осолдож, 48 хүн амиа алджээ.