Дэлхийн илбийн рeкордын эзэн Австралийн алдарт илбэчин Бен Мурфи /Ben Murphy/ өөрийн дахин давтагдашгүй шилдэг үзүүлбэрүүдээ анх удаагаа монголын үзэгчдэд толилуулахаар ирэх 6-р сарын 1,2-нд, 14:00, 19:00 цагуудаас “Улаанбаатар Палас”-ын концертын их танхимд "Дэлхийн илбэ монголд" нэртэй шоу тоглолтоо хийх гэж байгаа билээ.

Тэрээр уг тоглолтынхоо талаархи дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг хүргэхээр өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж монголын сэтгүүлчид болоод үнэнч фенүүдтэйгээ уулзлаа. Тус хэвлэлийн хуралд алдарт илбэчин “Бен Мурфи” өөрийн хамтрагчид болоод шоу тоглолтыг зохион байгуулагчдын хамт оролцсон юм. Түүнчлэн хүрэлцэн ирсэн бүхэнд зориулж өөрийн илбийн үзүүлбэрүүдээсээ манай сэтгүүлчидтэй хамтран хийж сонирхуулсан бөгөөд түүний ид шидийн мэт үзүүлбэрүүд нь хүрэлцэн ирсэн бүхнийг гайхшруулсан юм.

Ийнхүү дэлхийн илбэчний монголд тоглож буй анхны тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Ариана Уорлд” ххк ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар монголын хошин урлагийн хамгийн ууган хамтлаг болох “Шилдэг өнгө” продакшн, Монголын илбэчдийн холбоо, Хулан циркус групп нар ажилаж байгаа бөгөөд мэдээллийн албан ёсны онлайн түгээгчээр мэдээллийн хөтөч www.DORGIO.mn, урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтууд ажиллаж байгаа ажээ. Мөн тус шоу тоглолтын хөтлөгчөөр олон улсын илбэчдийн холбооны гишvvн, улсын циркийн илбэчин, СТА Ц.Баярсайхан ажиллах гэнэ.

Ингээд тун удахгүй болох эх үрсийн баяраар дэлхийн илбийн гайхимшигт үзүүлбэрүүдээс үзэж сонирхоорой.

 photo IMGM3478640x480_zps885410a3.jpg

 photo IMGM3457640x480_zps185fb25c.jpg

 photo IMGM3447640x480_zps7e981143.jpg

 photo IMGM3435640x480_zps163c12c2.jpg

 photo IMGM3430640x480_zpsb11aa9d8.jpg

 photo IMGM3422640x480_zps48e8e8ae.jpg

 photo IMGM3410640x480_zpsc6679b21.jpg