Саяхан найз бүсгүйчүүдтэйгээ уулзаад хэдэн цагийн турш ярилцан сууцгаалаа. Бүсгүйчүүд л болсон хойно хайр дурлал, гэр бүл, ажил төрөл, найзууд гээд ярих юм мундахгүй их ээ. Тэгж байтал нэг найз маань “Бид ч хөгширчээ. Хөөрхөн хөөрхөн охидууд ч ямар олон болчихсон юм? Хажууд нь өөрийгөө харахаар...” гээд л ярьж гарлаа.
Хөгшрөлттэй “тэмцье,тэмцье,тэмцье ...”

Бүсгүйчүүд бид чинь л өөрсдийгөө юу юугүй хөгширчихлөө гэж бодоод 5, 10 насаар эгчмэд хүний байранд өөрсдийгөө аваачиж тавиад байдаг юм уу даа? гэж бодогдлоо.Тэгэхээр та нартаа энэ зөвлөгөөг хүргэе гэж бодлоо.Юуны өмнө оюун санаагаараа залуу байх нь л жинхэнэ залуугаараа байгаагийн нэр юм шүү.

Ерөнхийдөө залуу хүний арьс зөөлөн, булбарай , үрчлээгүй тэгш тэлэгдсэн байдаг. Нас ахих тусам арьсны өнгө шаравтар туяатай болж, хуурайшин, уян хатан чанараа алдаж үрчлээ үүснэ. Арьсны үрчлээ эхлээд магнай буюу дух хавиар дараа нь хамар, эрүүний зүг нүүж, аажимдаа нүдний гадна талын булан хүзүү, уруул, эрүүнд үүсдэг.

Би 21 настай хөгшрөөд эмээ болж, нүүрэндээ зөндөө үрчлээтэй болно гэхээс айж байна. Яавал арьсны үрчлээнээс урьдчилан сэргийлж болох вэ?
1. Өөрийн эрхэлж буй ажилдаа дур сонирхолтой хөдөлмөрч байж, үргэлж шинийг эрэлхийлэн идэвхтэй амьдар! Ингэснээр хүнийг өөрийг нь доройтуулдаг уур хилэн, муу санааг үгүй болох болно.
2. Согтууруулах ундаа бүү хэрэглэ! Тамхи бүү тат!
3. Хоногт 10 цаг унт! Өдөрт гурван удаа 10 минутаар амарч засварла!
4. Эрүүл хүнс хэрэглэ. Эрүүл хооллохыг өөртөө байнга сануулж байгаарай.
5. Ямар ч зүйлийг эерэгээр харж, чадна гэсэн итгэлтэй бай, оюун санаагаа байнга дайчлан ажиллуул! Өөдрөг сэтгэлээр ажилласан хэн боловч залуугийн эрч хүчээ төдий чинээ удаан хадгалах юм шүү.

Харин би 24 настай. Гэтэл үрчлээ үүсэх шинж тэмдгүүд харагдаад байх юм. Уг нь үүсэх нас маань болоогүй л гэж бодогдох юм. Зөвхөн наснаас хамаардаггүй хэрэг үү?
1. Нарны хэт ягаан туяаны улмаас хөмсгөө атируулах, ярих, инээхэд буюу нүүрний булчин хүчтэй ажиллуулж, хэт үрчийлгэдэг эвгүй байдлаас болж,
2. Унтахдаа толгойгоо эвгүй тавьж, дэрээ эвгүй дэрлэж нүүрээрээ дарж унтсанаас, өндөр дэр хэрэглэснээс,
3. Төрөл бүрийн архаг өвчнөөр өвчилснөөс дархлаа муудаж, арьсны уян хатан чанар алдагдаснаас, 4. Удаан хугацаагаар нар салхинд байж ажилласны улмаас арьс хуурайшиснаас шалтгаалж,
5. Олон дахин нүүр, гараа угааж, энгэсэг тогтмол түрхэж арьсны тослогийг багасгаснаас эрт үрчлээтэж хөгширдөг.Хөгшрөхөд хүний арьсны өөхөн давхарга багасч, арьсны уян хатан чанар алдагдаж, тослог ялгаруулах чанар нь багасна.
Арьсаа эртнээс сайн арчилж, цэвэр байлгах нь үрчлээ үүсэхээс хамгаалах хамгийн шалгарсан арга юм. Ерөнхийдөө үрчлээ 35 наснаас эхлэн ихсэж 55-60 насны үед дээд хэмжээнд хүрдэг.

Одоо би 28 настай. Миний арьсанд өнгөц үрчлээнүүд аль хэдийнэ үүсээд эхэлчихсэн байдаг. Яах вэ?
1. Халуун бигнүүр тавиарай. Үүнд: цэвэр алчуур буюу тусгайлан бэлтгэсэн марлыг халуун усанд дүрж усыг нь сайн базаж үрчлээтэй газраа тавьж 2-3 минут байлгана. Дараа нь зөөлөн арчиж цэвэрлэх, эсвэл хүйтэн усаар шүрших хэрэгтэй.
2. Давстай усаар арчаарай. Энэ уусмалыг найруулахад 1 аяга усанд цайны халбагаар нэг давс хийж бэлтгээд үүгээрээ үрчлээ үүссэн хэсгээ арчина.
3. Өдөр бүр 5 минутын хугацаагаар гарын хурууны өндгөөр зөөлөн тогшиж цусны эргэлтийг сайжруулан, арьсыг чийрэгжүүл.
4. Хурц наранд гарахаас аль болох болгоомжлоорой.
5. Хамгаалах үйлчилгээтэй тос тогтмол хэрэглэх нь дахин шинээр үрчлээ үүсэхээс хамгаална. Мөн үүссэн хэсэг нь багасна.