Зохиол болгон цаанаа хэлэх гэсэн далд санаа агуулсан байдаг. Судлаачид маань нээх шүтээд баясаад байхаар лаг зохиол биш гээд л шүүмжлээд байгаа. Тэгэхээр нь урд зүгийн "үмхий санаатай" зохиолч манайхыг үнэн голоосоо магтав л гэж дотор бодогдоод байхаар нь зүгээр л чоно алдаг адал явдалтай кино үзэж байгаа үзэгчийн нүдээр биш "гурван нүүдлийн цаадахыг хардаг монгол ухаан" гаргамар аядаад судлаачийн дүрд хувирч үзлээ.

Тэгсэн чинь нээрээ шүүмжилчихмээр зүйл олон ажиглагдлаа. Жүжигчдийн чадвар, найруулагч, зураглаачдын авъяас бол миний шүүмжинд огт хамааралгүй бөгөөд зөвхөн зохиолын санааг л олж харах гэж хичээлээ. Сийрүүлбэл: Хэдэн чоно адуун сүрэг хашиж хөөгөөд нуур луу шахаад өнөөдүүл нь хэдэн арваараа мөс болоод хөлдчихөж байгаа нь юуг хэлчихэв бүү мэд, монгол адуун сүрэг тийм гоомой юм хийхгүй дээ: эрт дээр үед монголын урвагчид шилдэг баатруудаа ингээд бидэнд "хоол" болгоод өгсөн юм шүү гэж киноны эхлэлд өгүүлж байгаа юм болов уу.Цагаан хэрэм давсан хятадууд-тагнуулууд байсан хэмээн судлаачид дурдсан болохоор үүнийг эс өгүүлэн өгүүлвээс: Киноны гол баатар Зэн олон бэлтрэг суйлаад "хайрлах" гэсэн чинь нэгэн монгол анчин гарч ирээд хага хага шидээд алчихаж байгаа нь монголчууд угаасаа л хятадуудыг ирэхээс өмнө бие биенээ хэмэлдэг байсан гэж хэлж байгаа ухаан юм боловуу даа. Мөн киноны дунд үед түүний "жоорлож" үлдээсэн ганц чонын бэлтрэгийг олж харсан тосгоны дарга Бао "энэ чинь юу болж байнаа" гэсэн цухалтай асуултанд киноны гол баатар "Их багш Мао - Дайснаа дарахын тулд түүнийг сайн судлах хэрэгтэй" гэж хариулж байгаа нь их сонирхолтой сэжигтэй санагдав. Энэ гол баатар маань тэжээж байгаа бэлтрэгээ байн байн МОНГОЛ ЧОНО гээд байгаа шүү дээ."Чоноо сайн харж байгаарай" гээд монгол хүүд чихэр өгөөд өнөөх хүү маань "за" гэж хэлчихээд хужаа хүүхдүүдийн амалсан олон чихрийн "хахуульд" болоод амласнаа мартсан нь монголчууд "бэлэг сэлт, үнэгүй юманд нугасгүйг" хэлчих шиг боллоо. Чоно нь монгол юм бол монгол хүүг хазаж байгаа нь бас нэг юм хэлээд ч байх шиг. Хазуулсан хүүг эдгэрснийг дуулаад өнөөх гол баатар маань:" Хүчтэй эм тарианы хүчээр" шүү дээ гэдэг нь Хятад улсын "нөмөр нөөлгийг" гайхуулж байгаа бололтой, ингэж хэлээд "уяруулангуут" түүнд нүүр өгөхгүй байсан монгол бүсгүй маань үнсэж ирээд "уусаж" байх жишээтэй. Яг энэ үед нь кадр солигдоод жинхэнэ монгол ААВ амьсгал хурааж байгаа энэ тэр бол зэвүүн байнаа байна. Өвөрмонголын цогтой тэмцэгчид энэ дүрээр дууссаныг өгүүлсэн бололтой. Үүний дараа бүх чоныг хядаж байгаа нь өвөрмонголчуудыг номхруулсан шүү одоо хятадын савраас гарахгүй ээ, харин ганц чоно амьд үлдээсэн нь АР МОНГОЛ шүү гэж хэлээд кино дууссан мэт сэтгэгдэл төрүүллээ. Сайхан болхи шүүмжлэл орууллаа,за одоо намайг шүүмжлээрэй... хэ хэ хэ.
Хужаа санаа хэвээрээ л байдаг юм байна. Би ч морины нүүдлээр л харлаа, өвгөд шигээ гурван нүүдлийн цаадахыг харах гээд чадсангүй.

Жич:Голливудын адал явдалт кинонуудыг дуурайж нүсэр нүсэр ая оруулсан нь чихэнд чийртэй байлаа, уул нь франц кино урлаг ийм юманд их ач холбогдол өгдөггүйсэн. Киног дүнгээр үнэлбэл "дунд", жүжигчид "онц", манэжмент "гаргууд" тул мөнгийг хүүдийлнээ хүүдийлнэ.