“Ийм нэгэн дурлал” киногоороо үзэгчдийн танил болсон Бүжин буюу жүжигчин Б.Баярмааг нэг хэсэг хэд хэдэн кинонд тоглон нэлээд уран бүтээлийн олз омог арвин байсан ч тэрээр хувийн амьдралдаа анхаарлаа хандуулан сүүлийн үед нам жим болжээ. 
Жүжигчин Б.Баярмаа 1987 оны гуравдугаар сарын 1-нд төрсөн бөгөөд Багануур дүүрэгт өсөн торнисон. Тиймээс ч Багануур дүүргээрээ овоглох дуртай. Дунд сургуулиа Багануур дүүрэгт төгссөн.
Сургуулиа төгсөөд Багануур дүүрэгт зохиогдсон миссийн тэмцээнд оролцож, титмийн эзнээр тодорч байжээ. Анх МУИС-ийн Эдийн засгийн харилцааны ангийг сонгосон боловч өөрийн сонирхлыг даган, СУИС-д конкурс өгөн тэнцсэнээр МУИС-д ороогүй аж. Тэгээд СУИС-ын кино драмын ангийг жүжигчний мэргэжлээр төгсчээ.
Дуучин A cool мөн Багануурынх. Тэд ахлах ангидаа дотно үерхдэг байсан бөгөөд хотруу оюутан болохоор ирэхдээ хоёр тийш болсон гэгддэг. Тиймээс хүүхэд насны гэгээн хайраар хайрласан A cool-ийн анхны хайр байжээ.
Их сургуулиа төгсөөд тэрээр УДЭТ-т ажиллахаар сэтгэл шулуудаад байхад нь нэгэн найруулагч өвөр түрийдээ орох санал тавьснаар хүсэл нь мохжээ. Энэ тухай тэрээр “Найруулагчтай дотносдог бичигдээгvй хууль vйлчилдэг газар чинь драмын театр шvv дээ” гэж хэлэн, драмынханд ад үзэгдэж байв.
Тэрээр одоо нөхөр хоёр охины хамт амьдардаг. Түүний нөхрийг Н.Ариунболд гэдэг. Тэрээр хоёр хүүхэд гаргасан ч гоолиг сайхан хэвээрээ. Түүний биеийн өндөр 170 см юм байна. Хоёр хүүхдээ харан, айлын сайн эзэгтэй болсон жүжигчин маань хамгийн сүүлд “Дэлхийд дурласан сар” кинонд Т.Бархүү, Б.Батзаяа нартай хамтран тоглосон билээ.
Ингээд жүжигчин бүсгүй хувийн зургаас хүргэж байна