“Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин О.Дөлгөөний төрсөн өдөр өчигдөр тохиосон бөгөөд тэрээр 22 нас хүрч байгаа юм.

 Нэгэн үе Мөрөөдлийн театрынхаа ганц эмэгтэй жүжигчин байсан бол өдгөө тус хамтлаг хүрээгээ тэлж, олон залуу жүжигчидтэй болсон.  Хамтлагийнхаа тоглолт бүрт гол дүр бүтээж авъяас чадвараа гайхуулж байгаа жүжигчин маань хамтлагийхаа ах нар, нэгэн үеийн найзуудаасаа төрсөн өдрийн бэлэг авсанаас гадна хайртай найз залуугаасаа тэвэр дүүрэн улаан сарнай авчээ.

Тэрбээр саяханы ярилцлагадаа найз залуугаа мөнгөөрөө гайхуулсан баян залуу биш хэмээн онцолсон билээ. Ингээд жүжигчин О.Дөлгөөнд төрсөн өдрийн мэнд хүргэе.

Б.Хорлоо