“Аэромонголиа” ХХК-ийн техник үйлчилгээний байгууллага нь 2012 оны 11-р сард Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг нэвтрүүлж хэрэгжүүлснээр Монгол улсын хэмжээнд 49 дэх гэрчилгээжсэн  байгууллага болсон билээ.

Олон улсын стандартаар гэрчилгээжсэн  байгууллагуудыг Стандартчилал хэмжил зүйн газраас тодорхой давтамжтайгаар магадлан аудит шалгалт хийж ISO 9001:2008 стандартын хэрэгжилтийг бататгадаг юм. 

“Аэромонголиа” ХХК-ийн техник үйлчилгээний байгууллага 2013 оны 05-р сарын 28-ны өдөр стандартчлал, хэмжил зүйн газын баталгаажуулалтын албаны магадлан аудит шалгалтанд амжилттай хамрагдан өөрийн байгууллагын чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилт, хадгалалтыг дахин бататгалаа.