Сүүлийн үед манайхан юм л бол нэгнээ хятадын эрлийз гэж хардаж сэрдэх нь олон болжээ. Анх улс төрчдийг энэ мэтээр харддаг байсан бол энэ яриа улам тэлэн урлаг соёлынхон ч өртөх болсон.

Хятадын эрлийз гэж цолуулсан хэдэн уран бүтээлчийн араас загвар өмсөгч мөнхий залуу тодотголтой Э.Одгэрэл бичигджээ. Түүнийг нэгэн сайтад урд зүгийн гаралтай гэжээ. Түүнчлэн түүний нагац ах нь 80-аад оны сүүлч хүртэл Дорнод аймагт амьдарч байсан бөгөөд хятадаар бол ус цас шиг яридаг хужаа Дашцэрэн гэж нэрийдсэн хүн байсан гэх юм билээ. Тэрбээр одоо ч ахынхаа эрлийз төрхтэй хүүхдүүдтэй нь дотно холбоотой байдаг. Дуучин Ариунаагийн “Жаргаж үзээгүй зул дурлал” минь дууны клипэнд тоглож бас ч гэж Соло нэрээр цөөн хэдэн дуу гаргаад сураггүй алга болсон бүсгүй түүний ахынх нь охин. Гэхдээ тэрээр үүнийгээ өөрөөсөө ч нууж явдаг юм гэж бичсэн байв.

Ямартаа ч ийнхүү загвар өмсөгч Одгэрэл урд зүгийн гаралтай тухай яриа олон сайтаар шуугих боллоо.