ICE TOP хамтлагийн дуучин реппер Хаагий буюу Б.Хатанбаатар эх орондоо ирсэн баярт мэдээг дуулгаж байна.  Монголын хип хопчидын тэргүүлэгчдийн нэгд зүй ёсоор тооцогддог тэрбээр арлын оронд эмчилгээ хийлгээд ирж байгаа билээ.

Одоогоос хоёр сарын өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард урлагийнхан түүнд зориулж “Халуун сэтгэл” хандивын тоглолт  хийсэн. Түүнийг эрүүл саруул болоод эргэн ирэхийг олон хүн ерөөж, сүүн цацлаа өргөөд үлдсэн. Ийнхүү дуучин маань эх орондоо эрүүл саруул, эсэн мэнд эргэн ирсэнд нь бид баяртай байна. Сэтгэлийн хаттай байж, хүнд хагалгааг амжилттай даван эргэж ирсэн түүнд сайн сайханыг хүсье.

Б.Хорол