Японы гэмт хэргийн томоохон мафи болох якуза нар бүлэглэлийн нэр хүндийг гутаасан гишүүдээ шийтгэхийг Юубицуме гэж нэрлэдэг бөгөөд энэ нь өөрийн чигчий болон аль нэг хуруугаа таслах шийтгэл аж.

Энэхүү шийтгэлийг хүлээсний дараа бүлэглэлийн гишүүд мухар хуруугаа бүрэн бүтэн болгохын тулд хиймэл хуруу ашигладаг байна. Хиймэл хуруу нь 3000 долларын үнэтэй бөгөөд 3 сарын тутамд нэг удаа өнгийг нь сэргээдэг гэнэ.