УДЭТ-ын жүжигчин А.Ганчимэг залуу уран бүтээлч гэхэд чадварлаг жүжигчин хэмээн үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Өөрийн тоглосон дүр бүхнээ чадварлагаар гаргадаг тэрбээр хөгжилтэй, сэргэлэн охины дүрийг бүтээхдээ хэнээс ч илүү.

 Анхны 60 ангит “Хэцүү анги” дэлгэцийн бүтээлд тоглосноор олон нийтэд танигдаж  эхэлсэн билээ. Тус кинонд Зулаа хэмээх сэргэлэн охины дүрийг чадварлагаар бүтээж үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Жүжигчин маань 2010 онд СУИС-ийг төгсөөд УДЭТ-т ажиллах болсон. Хэн бүхний орж чаддаггүй босго өндөртэй театрт жүжигчинээр орсон нь түүний авъяас чадварын цар хүрээг илэрхийлж байна.

            Уран бүтээлч хүн тэр дундаа жүжигчин хүн бүрт бүтээхийг хүссэн мөрөөдлийн дүр гэж бий. Тэгвэл жүжигчин А.Ганчимэгийн хувьд Английн уран зохиолч У.Шекспирийн зохиол “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрийг бүтээхийг хүсдэг гэнэ.

Б.Хорлоо