Энэ нохой нь бараг хагас жилийн өмнө Филиппиний Замбоанга хотод эзнийхээ 2 охиныг аварсан баатарлаг үйлс бүтээсэн.

Авто ослоор хоншоорийн дээд хэсгээ алдсан уг нохойг Америкт мэс засалд оруулан саяхан гэртээ эргэн иржээ.

2011 оны 12 дугаар сард  уг нохой замаар ирж байсан мотоциклийн урдуур санаатай орж, бага насны 2 охины амийг аварсан юм.  Охид эсэн мэнд үлдэн баатарлаг нохой хоншооргүй болсон аж. Түүнд нэлээд хэмжээний эмчилгээ хийсэн ч АНУ-д хагалгаанд орох шаардлага гарснаас 20 мянган долларын өртөгтэй эмчилгээнд оржээ.

Ингэснээр өнгөрсөн 8 сарын хугацаанд эмчилгээ үр дүнгээ өгөн шарх нь халдвар авахааргүй болж, эрсдэл үгүй болжээ.